You are currently viewing “Залгамж” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Залгамж” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2021-2022 оны хичээлийн жилд 6-р ангид элсэн суралцаж байгаа 100 суралцагч байна. Бага боловсролоо төгсөөд дунд ангид суралцаж байгаа суралцагчдын хувьд шинэ орчин нөхцөл, мэргэжлийн хичээл орж буй багш нарын арга барилд нийцэх гээд багагүй бэрхшээл тулгардаг. Эдгээр бэрхшээлийг амжилттай даван туулахад эцэг эхийн тусламж дэмжлэг, бага ангийн АУБ болон 6-р анги даан ажиллах багш нарын харилцаа холбоо ихээхэн чухал нөлөө үзүүлнэ. Иймд энэ хичээлийн жил 6-р анги даан ажиллах багш нар болон 6-р ангид хичээл орох мэргэжлийн багш нарын дунд “Залгамж” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Leave a Reply